Булган аймгийн шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Булган аймгийн шүүхийн 80 жилийн ойн арга хэмжээ  2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тохиож боллоо.

Түүхийн хуудас сөхвөл 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн хуучин тогтолцоог халж, ардын засгийн байгууллагыг орон нутагт байгуулснаар Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Дайчин вангийн хошууг Булган хан уулын хошуу гэж нэрлэх болжээ.

Ийнхүү 1924 оны 8 дугаар сарын 13-нд Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошууны анхдугаар хурал хуралдаж, 75 гаруй төлөөлөгч хуран цугларч хошуу засагт ар найман сумын занги Ж.Дашдоржийг сонгож, Тамгын газрыг /захиран тушаах, албан татвар хураах, зарга шийдэх, цэргийн/ 4 хэлтэстэй байгуулжээ. Зарга шийдэх хэлтсийг 1926-1927 онд явуулсан шүүхийн сонгуулиар байгуулжээ.

Харин 1936 онд Богд хан уул аймгийн Булган хан уулын хошууны Тамгын толгой гэдэг газар “Хошууны шүүх” гэж байгуулагдсан нь одоогийн Булган аймаг дахь шүүх байлаа. Анх Сэлэнгэ аймагт харъяалагдан шүүхийн дарга, нарийн бичгийн дарга, байцаагч гэсэн 3 орон тоотой ажиллаж эхэлснээр Булган аймгийн шүүхийн түүхийн хуудас нээгджээ.

Улмаар Булган аймаг байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Булган зэрэг баруун хэдэн сумдыг тусгайлан нэгэн аймаг болгож, мөн аймгийн төвийг Булган сумын газраа суурьшуулах ба Хөвсгөл, Архангай, Төв аймгийн зах нийлсэн зарим сумыг мөнхүү аймагт шилжүүлэн Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлахаар болж, 1938 оны 1 дүгээр сард 17 сумтай Булган аймаг байгуулагдахад шүүх өргөжин 9 орон тоотой, 2 эсгий гэртэйгээр аймгийн төвдөө төвлөрч, Булган аймгийн шүүхийн анхны даргаар Р.Цэнд ажиллаж байжээ.

Харин өнөөдөр тус шүүхийн хамт олон 12 шүүгч, шүүхийн тамгын газрын 24 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Анхдагчдын өлгий нутаг болох Булган аймгийн шүүхийн түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд болон тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн шүүгч, ажилтнууд, ахмадууд хүндэт зочид урилгаар оролцож байна.

Зочид, төлөөлөгчид шүүхийн байранд хүрэлцэн ирж, хуучин ажиллаж байсан өрөө, тасалгаатай танилцаж, гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхсон бөгөөд дараа нь Булган аймгийн төвд орших Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ баярын жагсаалаар үргэлжилж, Цогт хунтайжийн талбайд зочид, төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа.

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна  Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ё.Бямбацэрэн, шүүгчээр М.Хүрэлбаатар, Сү.Уранчимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Г.Гантуяа, шүүгчээр Б.Мөнхжаргал, Д.Бүрнээ, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Л.Дарьсүрэн, шүүгчээр Г.Мягмарсүрэн, О.Одончимэг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр С.Цэрэндулам, шүүгчээр С.Цэрэнханд, Ж.Дэлгэрмөрөн нар ажиллаж байна.

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

     Шүүхийн тамгын газар нь нийт 24 орон тоотой. Тамгын газрын дарга Б.Дөлгөөнболд, эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Дөлгөөн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Амаржаргал, мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Мижиддорж, шүүгчийн туслах Ч.Отгонжаргал, Ц.Батцэцэг, Б.Энх-Амгалан, Д.Булганчимэг, Б.Цогзолмаа, П.Отгон, Г.Өсөхбаяр, М.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн, С.Гончигбал, И.Буманбаяр, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, бичиг хэргийн ажилтан М.Баасандорж, нягтлан бодогч Э.Мөнхбаясах, нярав Д.Түвшинбаяр, бичиг хүргэгч Д.Пүрэвсүрэн, слесарь Г.Гантулга, жолооч С.Болд, үйлчлэгч С.Ариунгэрэл, Ш.Оюунгэрэл нар ажиллаж шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж байна.Ойн арга хэмжээ баярын хурал, хүндэтгэлийн концертоор үргэлжилнэ.

      Тус аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн шүүгч, ахмадуудаас сэтгэгдлийг нь сонслоо.

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Ахмад шүүгч Д.Бадарч:

      Би Булган аймгийн уугуул. Шүүхийн байгууллагад 16 настайдаа 1961 онд анх бичээчээр ажилд орсон. Түүнээс хойш 1963-1966 онд хуулийн дунд сургуульд суралцаж төгсөөд Булган аймгийнхаа шүүхэд ажиллаж байгаад их сургуульд суралцаж, төгссөнөөс хойш нийт 40 гаруй жил шүүхийн байгууллагад ажилласан. Шүүхийн байгууллагадаа их элэгтэй, хайртай. Ахмад, дунд үе, залуучуудтай ажиллаж байлаа. Их сайхан хамт олонтой ажиллаж байсандаа маш их баяртай байдаг. Манай шүүх бол тэр үед бидний ажиллаж байсныг бодоход их өөр болсон байна. Шүүхийн байр, өрөө, тасалгаа их сайхан болжээ. Одоо боловсон хүчин нь ч гэсэн их сайхан, дандаа залуучууд болсон байна. Ер нь шүүгч нартаа, залуучууддаа хэлэхэд ахмадуудаасаа их суралцах хэрэгтэй. Шүүгч бол үнэнч шударга, их сайхан зан харилцаатай байвал хүнд хүндлэгддэг юм шүү гэдгийг захиж хэлмээр байна. Бидний үед галладаг зуухтай, хүйтэн конторт суудаг байлаа. Одоо тэр үетэй харьцуулашгүй, жигтэйхэн сайхан болсон байна. Шүүгч, ажилтнууддаа ажилд нь амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Ахмад шүүгч Х.Сувд:

     Би бол 1985-оноос хойш шүүхэд ажилласан. Одоо шүүхийн байгууллага маш сайхан болсон байна. Бидний үед утас байсангүй, унаа машин байсангүй. Бид нар хурлаа хийх гээд ногоон онгоцонд суугаад холын сум руу явдаг, замын том тэргэнд хавтаст хэргээ ачаад л шүүх хуралдаанд оролцдог байсан. Зарим үед мориор хүртэл явж, шүүх хурлаа хийдэг байсан. Гэхдээ шүүх хурлыг нээлттэй, өргөн хэмжээнд хийдэг байсан. Одоо бол шүүх маш сайхан болсон байна.

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Ахмад шүүгч Д.Дүйнхоржав:

     Шүүхийн байгууллагад 30 гаруй жил ажиллаад 1990 он тэтгэвэртээ гарсан. Одоо нас сүүдэр 87 хүрч байна. Би хуулийн сургууль төгсөөд ажлын гараагаа Булган аймгийн шүүхээс эхэлж байсан юм. Олон жил шүүгчээр, шүүхийн орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бидний ажиллаж байсан үеэс шүүх их өөрчлөгдсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд шүүхийн шинэтгэл явагдаж бидний ажиллаж байсан үеэс их өөр болжээ. Одоо хуулийн өндөр мэргэжилтэй дандаа сайхан залуучууд ажиллаж байгааг харахад бахадмаар сайхан байна. Булган аймгийн шүүхийн хамт олондоо ойн баярын мэнд хүргэе.

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Ахмад шүүгч Б.Бямбахорол:

     Би 1978 онд хууль цаазын дунд сургууль төгсөөгүй байхдаа ардын хэсгийн шүүхэд Өвөрхангай аймагт сонгогдож, шүүгч хийж байсан. Түүнээс хойш 2015 оныг хүртэл шүүхэд ажилласан. Энэ хугацаанд Булган аймгийн шүүх, Өвөрхангай аймгийн шүүх, Октябрийн раойны шүүх, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь шүүхэд Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2015 онд гавьяаныхаа амралтад гарсан хүн. Шүүхийн шинэтгэл маш хурдацтай явж байна. Шүүхэд ажилладаг хүмүүс бол шүүхийн шинэтгэлийг эхнээс нь л маш сайн дэмждэг. Шүүхийн шинэтгэлийг ард түмэн ч дэмждэг. Одоо бол шүүх их сайхан болсон. Энэ сайхан шинэчлэлийн үед ажиллаж байгаа залуу үеэрээ их бахархаж байна. Эд нар маань ч гэсэн бидний хийж байсан үйлийг сайхан үргэлжлүүлж байгаа учраас би шүүхийн шинэтгэлийг цаашид ч гэгээлгээр харж байгаа.

 

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна
Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна
Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Анхдагчдын өлгий Булганы шүүхийн 80 жилийн ой тохиож байна

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …