Ховд аймагт хадлан тэжээл бэлтгэх ажил 60 гаруй хувьтай байна

download

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ховд  аймгийн Засаг даргын 2016 оны 7-р сарын 27-ны өдрийн 05 тоот албан даалгавар гарч, үүний дагуу аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Ховд аймаг энэ жил 60400 тн байгалийн хадлан, 4000 тонн гар тэжээл, 6960 тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогийн байдлаар Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 37410 тонн байгалийн хадлан, 450 тонн гар тэжээл, 1775 тонн хужир шүүг бэлтгэж, хадлан тэжээлийн бэлтгэл ажил Ховд аймагт 60 гаруй хувьтай байна.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …