“Дархан хотын баяр, төвийн бүсийн түншлэл 2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-25 өдрүүдэд болно

Дархан хот үүсч хөгжсөний 55 жилийн ойн хүрээнд “ДАРХАН ХОТЫН БАЯР, ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ 2016” үзэсгэлэн худалдааг 9 дүгээр сарын 23-аас 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газар, Залуучууд театрын урд талбай буюу Найрамдал талбайд тус тус зохион байгуулна.

Дээрх үзэсгэлэн худалдаа нь Төвийн бүсийн болон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх борлуулалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. “Төвийн бүсийн түншлэл” үзэсгэлэн худалдаа энэ жил 17 дахь жилдээ манай аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ онд Дархан хотын 55 жилийн ойн баяр тохиож буй онцлогтой.

Энэ үеэр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна  Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумын ЗДТГ-ууд үйл ажиллагаагаа сурталчлах, сум орон нутгийнхаа шилдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж борлуулалтыг дэмжин ажиллах зэрэг шинэлэг ажлуудыг өрнүүлэх юм. Жил бүр ивээн тэтгэгчээр  хамтран ажиллаж иргэд, ААН-ийг дэмжин ажилладаг ХААН банк нэг цэгийн үйлчилгээ үзүүлж,  өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд шууд газар дээрээс үзүүлэх арга хэмжээг ч мөн явуулна. Иргэд, ААНБ-уудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …