Орон нутаг

June, 2018

May, 2018

  • 30 May

    Баян-Өлгий: Хил орчмын хамтын ажиллагаа улам өргөжинө

    Хоёр долоо хоногийн өмнө Горно-Алтайн улсын их сургуулийн багш, оюутнууд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын сургуулийн сурагчдад орос хэлний хичээл зааж, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажилласан. Энэхүү үйл ажиллагаа нь “Оросын Ертөнц” сангийн санхүүгийн дэмжлэгээр Горний Алтайн улсын их сургуулиас хэрэгжүүлж буй “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн” төслийн хүрээнд явагдаж байгаа юм. Төслийн эхний шатанд өнгөрсөн 4 дүгээр …

  • 22 May

    Дорнод аймагт “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөө сүндэрлэлээ

    Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Онцгой байдлын газраас санаачлан “Аврагчийн гараас Амьдрал цэцэглэнэ” хөшөө босгожээ. Тус хөшөөг албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн аж.

  • 18 May

    Сэлэнгийн Ерөө суманд гал  түймэр гарчээ 

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтойгоор гал түймрийн …

  • 11 May

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажиллахдаа шийдсэн 15 асуудал

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь БСШУС, ЭМ, ХНХ, ХХААХҮ-ийн сайдуудын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрбээр иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар …

  • 10 May

    Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэжээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүрт шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж явна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа. Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Бага охин нь 5 настай, том эгч нь …

  • 9 May

    “Боловсролыг шинэчлэх” зөвлөгөөн Ховд их сургууль дээр явагдана

    Энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт бүс нутгийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн онол практикийн бага хурал Ховд аймагт зохион байгуулагдана. Баруун бүсийн ууган их сургууль, Ховд их сургуулийг түшиглэн зохион байгуулж буй энэ хурлыг анх 2008 онд Ховд их сургуулийн 30 жилийн ойгоор тус сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд” …

  • 9 May

    Баянхонгор аймагт 960 хүүхдийн сургууль барих төсвийг 2019 оны төсөвт суулгахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжvvлж байгаа малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээний нээлтийг  хийв. Аймгийн Засаг дарга “Манай аймагт хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байна, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын бодлого, ажил арга хэмжээ болгож байгаад баярлалаа, Засгийн газрын бvхий л бодлого, зорилтыг манай аймаг …

  • 8 May

    Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчин Д.Бямбадоржийнд зочиллоо

    Ерөнхий сайдын албан томилолт өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүн тус аймгийн Өлзийт сумын Худаг-Уртын 4 дүгээр багийн малчин Д.Бямбадоржийнд зочиллоо. Д.Бямбадоржийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Мөн Засгийн газраас малчдыг …

  • 8 May

    “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх үүрэг өгөв

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга Г.Ганболд уулзалтын эхэнд нутаг орны нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, …