Завхан аймагт ирэх долдугаар сард нутгийн хойд хагаст уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, говийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу нийт нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэр говь талын нутгаар өдөртөө 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах төлөвтэй байна хэмээн Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.