Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуулийн хороог байгуулжээ

Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргаж, Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.

СЕХ

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …