Завхан аймагт цэвэр орчин уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг хоёр сарын турш зохион байгуулж 2851,3 га талбайгаас 1004,3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Энэ их цэвэрлэгээний ажилд 3300 орчим айл өрх, 343 албан байгууллагын 4000 шахам албан хаагч оролцсон байна.
Их цэвэрлэгээгээр 70940 малын сэг зэм, 1012 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Аймгийн хэмжээнд 115 багийн нутаг дэвсгэрт байгаа эзэнгүй орхигдсон хур хог хаягдлын цэгүүдийг тогтоож, хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.
Мөн хуулиар хориглосон газарт хууль бусаар хогоо хаясан зөрчлийг илрүүлж тухайн иргэнээр асгасан хогийг цэвэрлүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Эзэнгүй газар болон нийтийн эзэмшлийн талбайд хогоо хаяж буй иргэн байгууллагыг мэдээллэх шууд утас ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Алдархаан, Тосонцэнгэл, Сантмаргаз, Улиастай сумууд төвлөрсөн хогийн цэгийн талбайгаа багасган шууж тохижуулах ажлыг хийж байна. Алдархаан, Баянхайрхан, Сантмаргаз гэхчлэн долоон сум долоо хоног бүрийн баасан гаригт нийтийн их цэвэрлэгээг хийж хэвшжээ. Аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор их цэвэрлэгээний ажлыг жилийн турш хийнэ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Түлхүүр үгорон нутаг
Санал болгох мэдээ
Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа
Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …