Говь-Алтай аймгийн 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролыг 5055 хүүхэд эзэмшсэнээс 1770 нь малчдын хүүхэд байна. Тэднээс сургуулийн өмнөх боловсролын үндсэн сургалтад 3580 нь хамрагдсан бол үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилготой “ээлжийн бүлгийн”, “нүүдлийн бүлгийн”, “явуулын багшийн” буюу хувилбарт сургалтад 996 хүүхэд хамрагдаж байна.
Хувилбарт сургалт зургаадугаар сарын 4-ний өдрөөс хичээллэж эхэлсэн ба энэ сарыг дуустал үргэлжлэх гэнэ. Харин цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 9,4 буюу 479 нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.
Хувилбарт сургалт зургаадугаар сарын 4-ний өдрөөс хичээллэж эхэлсэн ба энэ сарыг дуустал үргэлжлэх гэнэ. Харин цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 9,4 буюу 479 нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.
Тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад эрхлэгч 28, арга зүйч 8, багш 131, туслах багш 116 нийт 510 хүн ажиллаж байгаа ажээ.
“Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэн, хамран сургалтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах мэргэжлийн багшаар хангах, сургалтын орчинг бүрдүүлэх, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа” хэмээн Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газраас мэдээлэв.