Өвөрхангай аймагт тариалалт 80 хувьтай байна

 Энэ онд  Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 10496 га талбайд тариалалт хийхээс 6 дугаар сарын 19-ний байдлаар 8406.3 га талбайд тариалалт хийгээд байна. 


Үүнээс улаан буудай 5818 га, бусад үр тариа 75.5 га, тосны ургамал 1394 га, малын тэжээл 571 га, төмс 351 га, хүнсний ногоо 196.8 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 72.3 хувь, төмс 86.2 хувь, хүнсний ногоо 88.8 хувь, малын тэжээл 77.8 хувь буюу хаврын тариалалт 80 хувьтай явагдаж байна.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …