Архангайн баяр наадмыг хойшлуулжээ

Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн баяр наадмыг 2018 оны 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа.

Мөн тус аймгийн шүлхий өвчин гараагүй бусад сумдын баяр наадмыг энэ сарын 8-11-ний хооронд байсныг хойшлуулж, 2018 оны 07-р сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Харин зарим сум, сургууль, байгууллагын ойн баяруудын товыг тогтоолгохоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд албан бичиг хүргүүлээд байна.

 

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …