Хэнтий аймагт хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсан хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны орой мотоциклтой хүн иргэд рүү бууджээ. Урьдчилсан мэдээллээр хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар ажлын хэсэг гаргаж, буудсан гэх этгээдийг саатуулан шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …