“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн сайн саналын системийн 100 манлайлагч ажилтан

Бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 100 ажилтныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж, инновацийн төвөөс шалгарууллаа. 100 манлайлагчийн жагсаалтанд багтсан ажилтнуудын 42% нь инженер техникийн ажилтан, 58% нь ажилчин, ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 25% нь технологийн, 37% нь механикийн, 17% нь эрчим хүчний, 6% нь автоматжуулалтын, үлдсэн 15% нь бусад чиглэлийнх байна.

Энэ хугацаанд үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудаас Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн автоматикийн инженер Д.Оюунцэцэг сайн саналын системээр дамжуулан нийт 36 санал гаргаж, 61%-ийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дахь удаа жагсаалтыг тэргүүлсэн бол, захиргаа болон нийгмийн цехүүдийн ажилтнуудаас Захиргаа хүний нөөцийн хэлтсийн архивын ажилтан М.Энхзаяа сайн саналын системээр дамжуулан нийт 69 санал гаргаж, 5.7%-ийг нь хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна.

У.Бат

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …