Бүргэдчин охин Н.Айшолпан хүүхдүүдэд туслах сан байгуулжээ

Бүргэдчин охин Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болжээ.Энэ талаар өчигдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аав, ээжтэйгээ хамтран хэвлэлийн бага хурал хийж, “Айшолпан сан” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа.

Сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.Харин тус сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып ажиллах аж. Тэрээр, “Айшолпан маань багаасаа их тусархаг хүүхэд байсан. Том болоод ард түмэндээ тусаа хүргэдэг хүн болно хэмээн мөрөөддөг байлаа. Өнөөдөр түүний хүсэл мөрөөдөл нь биелж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …