Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ

УИХ-ын дарга М.Энхболд 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллаж, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд оролцжээ.

УИХ-ын дарга М.Энхболд театрыг шинэ байртай болгох санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажилд эхнээс нь санаа тавьж, дэмжин тусалсан бол, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус театрыг байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах асуудлыг анх хэрэгжүүлсэн ажээ.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ-аас Япон, Хонконгийн хүмүүнлэгийн багийнхантай хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр-2018” төслийн хүрээнд тус аймгийн зүүн бүсийн сумдын 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ.

Image may contain: 4 people, people standing
Image may contain: one or more people, sky, outdoor and nature

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …