Өмнөговь аймгийн Номгон сумд 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат- Уулын хэц гэдэг газрын ойролцоо/2019.01.02/ өчигдөр 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат-Уулын хэц гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хзрээлэнгээс 11:18 цагт утсаар өгсөн. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэв.

 

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …