Тор ашиглан загас барьж байсан иргэдийг шалгаж байна

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд  зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …