Ховд аймгийн малчны хаваржаанаас гар бөмбөг олджээ

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харгант гэх газар тус сумын иргэн С-ийн хаваржаанаас гранат олджээ.

Энэ  талаарх дуудлага мэдээлэл  гуравдугаар сарын 14-ны өдөр  сумын Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ. Алба хаагчид гранатыг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …