Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд гуравдугаар сарын 14-ний 7.13 минутад 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж эхэлсэн гэнэ.
Тус аймагт он гарсаар хоёрдахь тохиолдол нь энэ бөгөөд гуравдугаар сарын 2-ны 03.46 цагт Тонхил суманд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.