Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцосыг гаргажээ

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-нд  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж өчигдөр өглөө гурван иргэний цогцсыг гарган авчээ.

 Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

 

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …