Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд энэ сарын.18-ны өдөр  зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, 03.13 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” том оврын ачааны автомашины араас М-ийн жолоодож явсан “Приус 20” суудлын автомашин мөргөжээ. Ингэхдээ “Приус 20” загварын машин хоёр зорчигчтой явж байсан бөгөөд том оврын ачааны машины араас 800 метр чирэгджээ. Ослын улмаас гурван хүн машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэр хаяг нь тодорхойгүй гурван цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …