Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр …
Орон нутаг
April, 2019
-
6 April
Улсын хэмжээнд 7 сая төл бойжиж байна
Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ. Энэ үе бол малчин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүтгэдэг хариуцлагатай цаг. 2019 оны дөрөвдүгээр сарын 04 ний өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 27.1 хувь буюу 8 сая 50.3 мянган хээлтэгч төллөж 7 сая 914.2 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо …
-
5 April
Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ
Завхан аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсон байна. Тодруулбал, шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон …
-
4 April
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд түймэр гарчээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 230 км зайд орших “Хэвэнгийн нарийны эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр энэ сарын 02-ны өдөр хүргэж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой …
-
4 April
УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллаа
УИХ-ын гишүүн М.Энхболд 3 сарын 29-өөс 4 сарын 2-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг танилцуулан сум орон нутгийн амьдрал, хаваржилтын байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцон өргөдөл, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Санал хүсэлтүүдийг холбогдох яам, харьяалагдах газруудад уламжлан бүх санал, өргөдөл шийдэгдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Эрдэнэ суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн байр, Баян суманд 75 …
-
3 April
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ
Дэрэвгэр жиргэрүү хэмээх өвсийг их хэмжээгээр түүж хил гаргахыг завджээ. Тодруулбал, энэ сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсан байна. Энэ ургамлыг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг …
-
2 April
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний хамт олон Өмнөговь аймгийн онцгой байдлын газарт 5 сая төгрөг хандивлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлжээ. Ааяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлж, хандивын мөнгөө хүлээж авч компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулна гэдгээ хэлжээ. Аймгийн …
March, 2019
-
29 March
Өмнөговь аймагт “Төлчин хүүхэд-3” эхэллээ
Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, баруун болон хойд талын талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна. Мал төллөлт: Оны эхний 1150,0 мянган хээлтэгчээс 3 сарын 28-ны байдлаар 255,7 мянган толгой хээлтэгч төллөж, ботго 7788, унага 233, …
-
26 March
Ховд аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өнөөдөр орон нутгийн цагаар 14:20 минутад Дуут сумаас зүүн хойш 34 км-ийн зайд урьдчилсан байдлаар 3.6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Ховд аймгийн төв Жаргалант сумын иргэдэд мэдрэгджээ. Одоогоор Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлийн магнитутыг нарийн тогтоохоор ажиллаж байгаа аж.
-
26 March
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна. Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс …
-
26 March
Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139 мянган төгрөгт хүрчээ
Монгол улс дэлхийн зах зээлд ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир …
-
25 March
Могойн голын ил уурхайн нүүрс олборлох ажиллагааг түр зогсоожээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийж уурхайн зарим хэсгийн олборлолт явуулах үйл ажиллагааг зогсоожээ. Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 дугаар огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлож байсан учраас зарим хэсэгт үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоож, энэ хугацаанд хөрс …
-
21 March
Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ
– Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр – Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх …
-
20 March
Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд энэ сарын.18-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, 03.13 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” том оврын ачааны автомашины араас М-ийн жолоодож явсан “Приус 20” суудлын автомашин мөргөжээ. Ингэхдээ “Приус 20” загварын машин хоёр зорчигчтой явж байсан бөгөөд том оврын ачааны машины араас 800 метр чирэгджээ. Ослын …
-
20 March
Дарханы замыг дөрвөн урсгалтай болгоно
Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг засаж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр мэдээллээ. ЕСБХБ Монгол Улсад нийт 99 төсөлд 1.6 тэрбум гаруй еврогийн санхүүжилт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл