Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт энэ сарын 14-ны өдөр  гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болсон юм.   Охин  18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад гэртээ орж ирэхгүй байсан учраас  ар гэрийнхэн нь ойролцоох газраар  хайжээ. Олдоогүй тул хуулийн байгууллага хийгээд Онцгойд хандсан байдаг. Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт охиныг  сумын төвөөс  баруун урд зүгт  хоёр км-т байдаг тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг гаргажээ.

Аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид эрэн хайх ажиллагааг 27-ны өдөр хүртэл  зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас тус аймгийн Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болсон байна. Ингэснээр түр хугацаанд эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

 

 

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …