Өмнөговьчууд 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театртай болно

Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадад барьж буй 850 хүний суудалтай орчин үеийн шийдэл бүхий театр юм.Барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байна.

850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг арваннэгдүгээр сард дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга анх 1959 онд 300 гаруй хүний суудалтай баригдсан бөгөөд сүүлийн жилүүдэд засвар хийж тордсоор өдий хүрчээ.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …