Увс аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд тарваган тахал гарч, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан. Энэ амралтын өдрүүдэд Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээ зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр хөдөлжээ.  Одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд тус аймгийн онцгой комисс хуралдаж, Улаангомд  хорио цээрийн дэглэм тогтоож, гарах орох бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …