Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хаалаа

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим чиглэлд орон нутгийн замыг хаагаад байна. Тодруулбал, зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг хальтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Тиймээс иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэл дэх орон нутаг руу зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм.


Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …