Улаанбаатар-Лүн чиглэлд түр зам гаргажээ

Бороо үргэлжлэн орж, Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл хаагаад байгаа юм.

Одоогийн байдлаар тус суманд бороо нэмж ороогүй. Үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, замын хөдөлгөөнийг хаах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж.

Харин эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргасан байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг түр замаар зорчуулж эхлээд байгаа тухай ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.


Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …