Улаанбаатар-Дархан чиглэлд РЕЙЛБУС явж байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ.

Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас 09:10, 10:45, 17:45, 20:35 цагт хөдөлж буй юм байна. Иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчиж байгаа аж.

Мөн энэ  сарын 30-наас Мягмар гаригаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байна.

Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очих ажээ. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр тус тус зорчиж байна.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …