“Яараад яах вэ” самбарыг байршуулж байна

Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас “Яараад яах вэ” самбарыг Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай автозамуудад байршуулжээ.

Мөн жолооч зорчигч нарт мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …