Орон нутаг

September, 2019

  • 17 September

    Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн нэг тугал  энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Иймд сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.  Голомтод  …

  • 16 September

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн …

  • 11 September

    Тарваган тахал өвчний нян илэрчээ

    Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан,тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага …

  • 10 September

    Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов. Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн …

  • 4 September

    Эрэн хайх, аврах нэгжүүдийг байгуулна

    Засгийн газрын наймдугаар сарын 21-ний өдрийн 331 дугаар тогтоолоор Онцгой байдлын албанд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулахаар боллоо. Тогтоолоор Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах юм. Мөн …

  • 3 September

    Дархан, Эрдэнэт явахдаа Дашинчилэнгийн замаар явахыг анхааруулж байна

    “Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Улаанбаатар-хот-Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуустал явуулахаар болсон байна. Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу …

  • 2 September

    Замын-Үүд боомт түр горимд шилжүүлжээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлжээ. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй аж. …

  • 2 September

    Хэнтий аймагт галзуу өвчин гарч, хөл хорио тогтоожээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг Тахилгат тосгоны малчин Б-ийн муур галзуурчээ. Тодруулбал, малчин Б-ийн гэртээ тэжээдэг байсан мууранд галзуу өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор баталгаажсан байна. Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг малчин Б-гийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийжээ. Голомтын бүсэд орших гурван өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс …

August, 2019

  • 29 August

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил 23.74 хувьтай байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц наймдугаар сарын 25-ны байдлаар 23.74 хувьтай байна. Багц бүрийн ажлын явцыг танилцуулбал: Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна. Багц 2: Хар модот давааны араас …

  • 27 August

    Булганы залуус халамж горьддог хандлагыг өөрчилж хөгжилд манлайлна

    Булган аймаг анхдагчдаараа алдартай. Хэн ч маргахгүй. Энэ нутгаас олимпийн анхны аварга тодорч, монгол хүн сансарт анх удаа ниссэн гэх мэтээр бидний бахархалт танил түүхүүд цааш хөвөрнө. Гэхдээ Булган аймаг хөгжлөөрөө, иргэдийнхээ амьжиргааны төвшингөөр улсдаа цуутай юу гэвэл тийм биш. Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэн жагсаахад араасаа айргийн тавд бичигдсэн гашуун үнэн бий. Газар зүйн байрлал, байгалийн үндсэн өгөгдлөө …

  • 27 August

    Ховд аймаг дахь Гянтболдын далд уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

    Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Талст молор”, “Булган стар” компаниудын далд уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшдэг MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь нотлогджээ. Тиймээс улсын байцаагчийн …

  • 26 August

    Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцан, зарим бүтээн байгуулалтын ажлын явцад тулгарч буй асуудлуудад газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Тэрбээр наймдугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг …

  • 24 August

    Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо

    Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозам ашиглалтад оржээ. Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай – Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын компани гүйцэтгэгчээр, дотоодын гурван …

  • 22 August

    Хараа, Хэрлэн, Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см давжээ

    Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …

  • 21 August

    17 кг дэрэвгэр жиргэрүүг хил гаргахыг завджээ

    Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ийн хүнсний чанар стандартын улсын байцаагч 8-р сарын 15-ны өдөр нүүрсний экспортын чиглэлд хяналт шалгалт хийх явцдаа 0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс” компанийн тээврийн хэрэгсэлээс хучлагны доор ачсан ууттай зүйл илрүүлэн шалгахад 17 кг дэрэвгэр жиргэрүү /1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон/ нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд …