Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна. Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хаажээ.

“Хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа” тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үндсэн зам дээр огцом эргэлт, тойрууг багасгах зорилгоор авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна.Тухайлбал, 52-ын давааны огцом эргэлтийг багасгах зорилгоор нэмэлт даланг шинээр хийж байгаа аж.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …