Фото: Шинэ эрэл “ГЭГЭЭН МУЗА” шагналын эзэд

МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон Ч.Лодойдамбын гарын таван хуруу романыг  тайзны бүтээл болгон туурвиж ГАРЫН ТАВАН ХУРУУ  дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус бүтээл театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах ГЭГЭЭН МУЗА-15  наадамд 6-н төрөлд өрсөлдөж өмнөх Гэгээн муза наадамд гаргасан амжилтаа бататган шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч номинацуудын эзэн болов

Мөн энэ удаагийн “Гэгээн муза-15” наадмаас эхлэн шинээр олгож эхэлж буй шүүгчдийн нэрэмжит ШИНЭ ЭРЭЛ “ГЭГЭЭН МУЗА” цомыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон олгосныг ГАРЫН ТАВАН ХУРУУ  жүжгийн продюсер, ХЖТеатрын дарга СТА Г.Солонгод гардууллаа. 

Театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч нийт үзэгчид уншигчийнхаа нэрийн өмнөөс Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …