ХОВД: Эко блокийн үйлдвэр ашиглалтад орлоо

Ховд аймагт орчин үеийн CLC технологид суурилсан, байгальд ээлтэй, эко блокийн үйлдвэрийг шинээр байгуулжээ.

Тус үйлдвэр нь хөнгөн жинтэй, дулаан болон дуу тусгаарлалт сайтай, галд тэсвэртэй дүүргэлтийн ханын блок үйлдвэрлэх бөгөөд жилд 30 мянган м³ хүртэлх хүчин чадлаар ажиллана.

Үйлдвэрийн нээлт энэ сарын 10-нд болж, Нью прогресс групп болон Ховдын өргөө ХХК-ийн төлөөллүүд, орон нутгийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд оролцлоо.

Үйлдвэр ашиглалтад орсноор баруун бүсийн барилгын материалын тээвэр, логистикийн зардал багасах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэх юм. Мөн барилгын өртөг буурч, орон сууцны хүртээмж нэмэгдэхээс гадна орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд …