2025 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 13-ний өдрүүдэд болж буй 19 дэх удаагийн Чикагогийн Азийн кино наадамд найруулагч Ж.Сэнгэдорж тэргүүтэй “Чимээгүй хотын жолооч” Монголын уран сайхны киноны баг оролцож байна.
Дөрөвдүгээр сарын 6-ний өдөр “Чимээгүй хотын жолооч” кино тус наадмын кино театрын дэлгэцээр гарч, үзэгч, кино мэргэжилтнүүдийн хүртээл болов.
Киноны дараагаар найруулагч Ж.Сэнгэдорж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр, зураглаач Э.Энхбаяр нар үзэгчидтэй ярилцлага өрнүүлж, тэдний сонирхсон асуултуудад хариуллаа.
“Чимээгүй хотын жолооч” кино нь тус наадмын шилдэг киноны номинацид өрсөлдөж буй 16 киноны нэг бөгөөд шалгаруулалтын дүнг дөрөвдүгээр сарын 13-ний өдөр зарлана.