“Дэлхийн нууц товчоо” номын 2-р бүлэгт багтсан 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

Ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан харж хэлснийг бошго, зөгнөл гэх бөгөөд хэтийдсэн оюун ухаан, авьяас чадвараар туурвигддаг болов уу.

Францын Нострадамус, Болгарын зөнч Ванга эмээ, Вольф Мессинг, Богдын бошго зэрэг ирээдүйг зөгнөсөн хүмүүсийн тухай бид олон сонсож байсан. Бидэнд “үлдээсэн” бошго, зөгнөлүүд нь биелсэн, ирээдүйд биелэх тухай ярилцаж зарим зөгнөл нь үнэхээр амьдралд ач тусаа өгч “батлагдсаар” байна.

Ирээдүйд “Амьд хэлэлцэгдэх” ийм нэгэн оюуны бүтээл “Дэлхийн нууц товчоо” нэртэйгээр туурвигдаж ирээдүйн 100 жил буюу 2116 он хүртэлх нууцыг өөртөө агуулж буй нь үнэхээр сонирхолтой юм.

Номын зохиогч нь эрхзүйч, философич мэргэжилтэй, нийгэм шашин судлалаар ажилладаг Төмөр гэдэг хүн юм байна. 2009 оноос эхлэн 1000 гаруй зөгнөлөө бичиж 2015 онд эмхэтгэн хэвлүүлсэнээр 10 гаруй улсад номоо худалдаанд гарган оюуны өмчийн эрхийн гэрчилгээ авчээ.

Зөгнөлийн биелэлд контент анализ, дүгнэлт хийсэн бөгөөд зөгнөлүүдийг ерөнхий бүтэц, агуулгаар нь уншихаас гадна мөр бүртээ 1 үйл явдал, өрнөх байдлыг илэрхийлдэг болох нь ажиглагдсан. Тухайн зөгнөлийн хураангуйлсан үсэг, нэр, тоонууд эсхүл “…” хашилт, хаалт хэрэглэсэн үгс нь цаг хугацаа, орон зай, хамрах хүрээ, GPS-ийн координат, обьект субьектын нэршил, онцлох шинж тэмдэг, эффект үр дүн зэргийг түгжиж оруулсан бололтой. Үгийн сонголт, цэг таслалыг хүртэл сайн анхаарч логикийн шинжлэх ухааны үүднээс хандахыг зөвлөе. Уншигч та ч бас өөр өөрийн өнцгөөс тайлал, тайлбар, дүгнэлтүүдээ гаргаж оюун бодлоо хуваалцаарай. 

Монголчуудын бахархал болохуйц түүхийн хуудаснууд бичигдэж, соёлын үнэт бүтээл төрнө.

АСЕМ (Asia-Europe meeting) -ын 11 дүгээр чуулга уулзалт 7 сарын 15, 16 нд Монголд АНХ УДАА зохион байгуулагдав. Тус уулзалтад Европын 30, Азийн 21 улс, ОУБ, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 5000 гаруй төлөөлөгч ирсэн юм. 

Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “…Энэ бол Монгол Улсад 100 жилд нэг удаа тохиох уулзалт боллоо…” гэж хэлсэн байдаг. Гэхдээ АСЕМ -ийн уулзалтыг Монголд зохион байгуулах нь шийдвэрлэгдсэн байсан тул уг номонд зөгнөн бичсэн гэхэд өрөөсгөл болов уу. Зохиогчоос тодруулж асуухад сонирхолтой хариулт өгсөн юм.

Дээрх цифрүүд багтсан 9 -ийн тооны сэлгэмэл бүхий жилд Монголчуудын хөгжин дэвжиж, хүчирхэгжин мандахын суурь тавигддаг гэнэ. Тухайлбал:

“Соёлын үнэт бүтээл төрөн гарах болно” гэсэн нь зохиолч өөрийн туурвисан оюуны брэнд бүтээл болох “Дэлхийн нууц товчоо” номын амжилтыг харсан байж магадгүй…

Монголчууд ном судраа дээдэлж 9 эрдэнээр чимдэг байсан уламжлалыг сэргээн өөрийн бүтээлийг 9 эрдэнээр чимж 9 коллекц болгон гаргасан юм байна. Орос хэл дээр орчуулан ОХУ, Казакстан зэрэг 15 улсад худалдаанд гаргаж гадаадын хэд хэдэн шагнал хүртжээ.

Спортын түүхэнд “гараа сайн бол бариа сайн”

их амжилтын эзэд төрөн гарах боломж нээгдэнэ.

РИО 2016 оны зуны наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн

Г.Мандахнаран барилдаан дуусахаас 5 секундын өмнө “Оноогоо хамгаалсан” үндэслэлээр торгуулж ялагдсан. Тэрээр гараагаа сайн хийсэн боловч бариагаа сайн хийж чадаагүй юм. Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн хоёр дасгалжуулагч дэвжээн дээр хувцсаа тайлан шидэлж нүцгэн зогссон нь олон улсад шуугиан тарьсан.

“АВАРГА ШИГ БАРИЛД, МОНГОЛ ШИГ ТЭМЦ” гэсэн бичигтэй цамц хүртэл гадаадад худалдаанд гарсан.

Г.Мандахнаранг дэмжигчид хандив цуглуулан РИО2016 наадмын алтан медалийг бэлгэдсэн дурсгалын медаль хийж гардуулсан нь спортын түүхэнд сонин тохиолдол болсон.  Энэхүү үйл явдал  нь цаашдаа Олимдийн наадмуудад ОНЦГОЙ АМЖИЛТУУД ГАРГАХ СУУРЬ эхлэл болох бизээ.

http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …