Скиндокс Монгол компанийн бүтээсэн “Хуурамч төрх” рийл олон ангит киноны талаар танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр /2026.08.20/ Зууны мэдээ хэвлэлийн төвд боллоо.
Хэвлэлийн хуралд киноны уран бүтээлчид, жүжигчид болон Скиндокс Монгол компанийн удирдлагууд оролцож киноны зорилго, онцлог болон уран бүтээлийн талаар мэдээлэл өглөө.
Тус рийл кино нь тус бүр 5-7 минутаар 10 ангитай бөгөөд хүний гадаад төрхөөс гадна дотоод сэтгэл, гоо сайхны талаарх ойлголтыг уран сайхны хэлбэрээр харуулахыг зорьсноороо онцлог юм.
Киноны гол дүрд Скиндокс компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Т.Ганчимэг, Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, жүжигчин, CTA Э.Мөнхтөр, жүжигчин М.Аззаяа, Н.Чинбаяр нар тогложээ.
Хэвлэлийн хурлын үеэр гоо сайханы скиндокс бүтээгдэхүүний тухай болон арьс арчилгааны шинэ технологийн талаар танилцууллаа.
Скиндокс гоо сайханы бүтээгдэхүүний тухайд БНСУ-ын эрдэмтэн Хван Жин Угийн 25 жилийн турш хөгжүүлсэн шинэ технологид тулгуурласан арьс арчилгааны бүтээгдэхүүн бөгөөд химийн элдэв орц найрлагагүй, үнэр оруулагч, өтгөрүүлэгч, өнгө оруулагч бодисгүй, хүний арьсны эерэг бактерийг дэмжиж өгдөг, мэсгүйгээр арьсыг өөрөөр нь нөхөн төлжүүлж, угаалга, арьс арчилгаанд тулгуурлан гоо сайханыг бүтээдэг байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Тус компани манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд гурван жил болж байгаа бөгөөд 20.000 орчим хэрэглэгчидэд хүрсэн байна.
Богино хэмжээний олон ангит кино нь СкинДокын пэйж хуудас болон нэр бүхий цахим хуудсуудаар өнөөдрөөс эхлэн 2-3 хоногийн зайтайгаар оройн 20:00 цагт тогтмол цацагдах юм.
“Хуурамч төрх”богино хэмжээний рийл олон ангит кино нь Скиндоксын пэйж хуудас https://www.facebook.com/profile.php?id=61591512821344 болон нэр бүхий нэр бүхий 10 пэйж хуудсаар өнөөдрөөс эхлэн тогтмол 2-3 хоногийн зайтайгаар 20:00 цагт гарах юм.
Мөн энэ хугацаанд Скиндокс бүтээгдэхүүний хэрэглэгчдийн сэтгэгдэл болон бүтээгдэхүүний танилцуулга мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл