Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй техник технологийн ертөнцийг дагалдан олон зүйл хөгжиж байгаагийн нэг нь барилга архитектурын салбар юм. Технологийн өвөрмөц шийдэл, бүтээлч байдал, этгээд чамин загварыг хослуулсан Японы барилгууд дэлхийд алдартай.
Япон улсын газар нутаг нь харьцангуй бага учир, тэд аль болох бага зайд ихийг багтаах тактик ашигладаг. Тиймдээ ч гэр орон, машины зогсоол зэргийг нарийн технологиор, зай талбай хэмнэх байдлаар засаж, янзалдаг байна. Хэрвээ та Японд очвол өвөрмөц загвар, дизайнтай дахин давтагдашгүй шийдэлтэй барилгуудыг олж харна. Австралийн гэрэл зурагчин Том Блакфорд оройн цагаар Токио хотын уран зөгнөлт кинонд гардагийн адил байшин барилгуудын зургийг авчээ.
Барааны агуулах, музей, орон сууцнууд үзэж сонирхсон тэрээр оройн цагаарх харагдагцыг нь камерын дурандаа буулгаснаа сонирхуулсан байна. Хажуугаар нь явах хүмүүст ирээдүй цаг руу ирчихвүү гэмээр сэтгэгдэл төрөх эдгээр барилгыг ойр орчимд нь амьдардаг хүмүүс андахгүй мэднэ.