16-р зууны үеийн Испанийн гэгээнтэн, Есүс Христийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Францис Савиеэрын хатаасан гарыг Канадын хотуудад хэдэн 10 мянган хүнд дэлгэн харуулах аялал эхэлжээ.
1552 онд түүнийг нас бармагц шарилыг нь занданшуулсан байдаг. Ингээд 1614 онд шарилыг нь Энэтхэгийн баруун хэсгийн Гоа муж руу шилжүүлэхийн өмнө Христийн нийгэмлэгийнхэн түүний баруун гарыг хадгалж үлджээ. Тэрээр амьдарч байх хугацаандаа баруун гараараа 100 мянга орчим хүнийг загалмайлсан байдаг.
Католик сүмийн номлолыг дэлгэрүүлэгч Анжеле Регнейр хэлэхдээ “Хэдий насан эцэслэсэн ч түүнийг санаж дурссан олон хүн өдөр бүр Испани дахь сүмд ирдэг. Гэгээнтэн Азийн улсууд руу айлчлал хийж байсан учир дэлхийн олон хүн түүнийг мэднэ. Энд ирж байгаа хүмүүсийн 10 хувь нь л гайхсан янзтай байгааг ажиглалаа. Гэгээнтний бие, хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс болон биед нь хүрсэн зүйлс ариун гэж бид итгэдэг” хэмээсэн юм.