Гадны соёлыг өөрийн оронд нэвтрүүлэхгүй байх бодлогийг хатуу барьдаг орон бол Хойд Солонгос билээ. Тэнд засуулж болохгүй үсний засалт, Өмсөж болохгүй хувцас байдаг. Үүний хэрээр гадны орныхон тэднийг хэрхэн амьдардаг бол гэж их сонирхдог. Тэгвэл Хойд Солонгост хориглодог 16 зүйл юу байдаг болохыг харъя.
1. Европ загвар
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун гадаадын хэв загвартай хувцас өмсөхийг хориглосон байдаг байна. Та энд жинс өмссөн нэг ч хүн харахгүй.
2. Кока Кола
Хаа нэг газар Хятадын кока кола тааралдах боловч нийт Хойд Солонгосчууд уг ундааг уудаггүй.
3. Загварлаг үсний засалт
Хойд Солонгост эмэгтэйчүүдийн 18, эрэгтэйчүүдийн 15 үс засалт байдаг ба үс будахыг хориглодог.
4. Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл, тампон
Эмэгтэйчүүд угааж дахин хэрэглэдэг ариун цэврийн уламжлалт хэрэглэлийг л хэрэглэдэг байна.
5. Бэлгэвч
Уг улсад жирэмслэлтээс хамгаалах бүхий л аргыг хориглодог.
6. Хувийн орон сууц
Орон сууцнууд нь улсын өмчийнх.
7. Дизайнерын гутал
Хүмүүс нь улсдаа үйлдвэрлэсэн гутал өмсдөг.
8. Шинэ жилийн мод
Хойд Солонгос бол бүх шашинг хориглосон улс бөгөөд шинэ жилээр гацуур мод гэртээ тавьсан айл нэг ч байдаггүй.
9. Starbucks
Хойд Солонгост Starbucks байхгүй.
10. Кабелын телевиз
Телевизээр нь дотоодын дөрвөн л суваг гардаг.
11. Гадаадын сэтгүүл
Гадаадын нэг ч мэдээллийн хэрэгсэл байхгүй.
12. Wi-fi болон олон улс руу залгах
Wi-fi байхгүйн дээр олон улс руу залгах боломжгүй.
13. Концерт
Гадаадын хамтлаг дуучид Хойд Солонгост тоглолтоо хийх боломж бараг байхгүй бөгөөд өөрийн орны урлагийнхны концертыг л үздэг.
14. Apple
Apple зэрэг гадаадын орны утас, нөөтбүүк, ipad зэргийг экспортлохыг хориглосон.
15. Спортын машин
Та Хойд Солонгост үнэтэй спортын машин нэгийг ч харахгүй.
16. Гадаадад аялах
Мөн ард иргэд нь гадаадад аялах эрхгүй аж.