Усан дээрх хот уран зөгнөл байхаа больжээ. Америкийн Сан-Франциско хотын “Seasteading” институт 2008 оноос хойш усан дээрх хотыг Францын ойр орчны арлуудын хэсэгт байгуулах төслийг эхлүүлжээ. Тэд эхлээд далайг судлах зөвшөөрөл авсан. Ирээдүйд бий болох усан дээрх хотод орон сууц, албан газар, зочид буудал болон ресторон байх аж.
Хотыг бүтээн байгуулах инженер, архитекторууд бүтэц, зохион байгуулалтыг хийсэн. Тус хотыг илүү амар амгалан байх зорилгоор байгуулах гэж байна. Ямартай ч үүнийг бодит биелэл болгоход 167 сая ам доллар шаардагдана. Эхний санхүүжилтийг Америкийн санхүүгийн “PayPal” байгууллага гаргаж өгсөн байгаа ч нийт төсвийг цаашид хэрхэн бүрдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.