Урлаг

July, 2022

  • 6 July

    Г.Эрдэнэбилэгт Гавьяат жүжигчин цол хүртээв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин …

  • 6 July

    Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Ардын уран зохиолч Тангадын Галсан;“Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу;Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын …

  • 6 July

    Ш.Гүрбазар: Миний Монголын ард түмэн бүтээлд минь Төрийн шагнал авч өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.06/ Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат …

  • 6 July

    “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана

    Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд “Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” уран зургийн үзэсгэлэн 4 дэх …

  • 6 July

    “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнд 60 гаруй бүтээл толилуулагдана

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэн нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Гэрэл зургийн нэгдсэн холбоо”-ны гишүүдийн 60 гаруй бүтээл олны хүртээл болох юм. Тус үзэсгэлэнд Суут …

  • 5 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олж, түүхэн нээлт хийсэн судлаачдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.07.05) “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутаг буй Аладагийн ордны хайгуул, судалгаа”-ны төслийн удирдагч, доктор Д.Анхбаяр тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан …

  • 5 July

    Ч.Номин: Монголчууд бидний соёлын нэгдмэл байдал хамгийн өндөр хувьтай байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран энэ сарын 3-5-ны өдрүүдэд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Чуулганыг угтан өнгөрсөн өдрүүдэд салбар хэлэлцүүлгүүд болсон бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд бодлогын баримт бичигт тусгах санал зөвлөмж гаргах зорилготой нэгдсэн чуулга уулзалт болж өндөрлөлөө. …

  • 4 July

    “Бэхэн зүрх” киног А.Баттүшиг найруулна

    “MGL art media” групп “Скайтел групп” хамтран “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллахаар сонгогджээ. Жүжигчин, найруулагч А.Баттүшиг нь СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 …

  • 4 July

    Ч.Номин: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна.  Үзэсгэлэнгийн нээлтэнд Уран зургийн галерейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нар оролцов.  Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилд тутамд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд уг салбарт идэвхтэй ажиллаж …

  • 4 July

    “Яг түүн шиг-2022” шоу нэвтрүүлгийн ес дэх дугаарын ялагчаар Х.Баярмаа тодорлоо

    “Яг түүн шиг-2022” шоу нэвтрүүлгийн ес дэх дугаар өчигдөр /2022.07.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Өчигдрийн дугаарт Монголын алдартай уран бүтээлчид урилгаар оролцож, найман оролцогчтой хамтран дуулсан юм. Мөн энэ удаагийн дугаарт шүүгч, оролцогчдын оноо болон өмнөх дугааруудад цуглуулсан оноон дээр үзэгчдийн мессеж саналыг нэмж, ялагчийг тодруулсан юм. Энэ удаагийн дугаарт, Уянга-Реппер Ginjin Мишээл- Ш. Чимэдцэеэ “Увертюра” хамтлаг Чойжоо- Баяр, Б.Хонгор, Баярмаа-“Хар …

  • 1 July

    Хөгжмийн зохиолч Б.Чинбат төр, түмнийхээ хайр, хүндэтгэлийн хариуг хөгжмөөрөө барина

    Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2017 онд мөн наадмын хөгжмийн зохиолчоор ажилласан бөгөөд тухайн үедээ наадамчин олны талархлыг ихэд хүлээж байсан. Наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллана гэдэг нь …

June, 2022

  • 30 June

    БНСУ дахь монголчуудын “Нүүдэлчин Монгол наадам” Пусанд болно

    Пусан хот дахь монгол иргэд, Өмнөд Кёнгсан муж дахь монголчуудын “Тулга” нэгдлийн санаачилгаар “Нүүдэлчин Монгол наадам”-ыг БНСУ-д амьдарч буй монголчуудын дунд зохион байгуулах гэж байна.  Наадам БНСУ-ын Пусан хотын Кымжон дүүрэгт байрлах Тэханбүлгюжугэжунг Хунбобса буддын хийдийн өмнөх Зүлгэн талбайд 2022 оны долоодугаар сарын 3-ны өдөр  болох юм.  11 дэх жилдээ зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол наадам”-ын Ерөнхий зохион байгуулагчаар “Намуун Трэйд” ХХК, “Солонгос-Монголын …

  • 29 June

    Дуучин Baljka-гийн “Obsession” дууны клипэнд жүжигчин Г.Ундармаа тогложээ

    Дуучин, хөгжимчин Baljka-гийн гурав дахь уран бүтээл “Obsession” клип цацагдлаа. Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гурав дахь клипээ өөрөө найруулж зураг авалтаа Япон улсын нийслэл Токио хотод хийсэн байна. Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин …

  • 29 June

    Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын иргэн, баг, хамтлагт шагнал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Ингэснээр төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, …

  • 29 June

    Монгол зохиолчдын зохиол бүтээлийг орчуулан, БНХАУ-д түгээх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Соёлын яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газартай Сонгодог бүтээлийг харилцан орчуулж, хэвлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Тус санамж бичгийн дагуу хоёр орны утга зохиол, ном хэвлэлийн салбарын сонгодог болон орчин үеийн шилдэг 100 гаруй бүтээлийг харилцан орчуулж, хэвлэн нийтэлж, түгээх ажлыг хамтран зохион байгуулах юм. Ингэснээр Монгол Улсын сонгодог, шилмэл ном …