Урлаг

February, 2021

  • 4 February

    “Ээж хадны домог” киноны супер азтан “Toyoto aqua” авто машин гардана

    “Чононгоо фильм” продакшны ээлжит уран бүтээл “Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны цахим нээлт энэ сарын 11-нд буюу “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд болох гэж байна. XXI зуунд дэлхий нийтээрээ дижитал эрин үе рүү шилжин ухаалаг утаснаасаа технологийн бүх үйлдлийг хийж болдог болсон төдийгүй гар утаснаасаа шууд киногоо хялбараар хүлээн авч үзэх боломжтой болоод байгаа …

  • 4 February

    Дуучин Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ

    “Ээж хадны домог” Монголын уран сайхны киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт …

January, 2021

  • 29 January

    Монгол Улс музейн тухай хуультай боллоо

    Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, …

  • 29 January

    Т.Энэрэл: Анхны киногоороо тусгай хэрэгцээт иргэдэд итгэл өгөхийг хүссэн нөхрөөрөө бахархаж байна

    “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” зэрэг олон киногоор үзэгчдийн танил болж, мэргэжлээрээ Төв аймгийн “Монгол туургатан” театрт 10 гаруй жил тууштай ажиллаж байгаа жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа. Түүний сүүлийн уран бүтээл “Seasons of Love” кино энэ сарын тавнаас эхлэн бүх IPTV -д байршсан бөгөөд нөхөр О.Итгэл нь найруулж, тэд хосын дүрд хамтран тоглосон байна. –Сайн …

  • 26 January

    Оскар 93:Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино шилдэг гадаад киноны төрөлд өрсөлдөнө

    Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэгвэл энэ жилийн Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” …

  • 19 January

    Дуучин Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ

    “Ээж хадны домог” Монголын уран сайхны киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт …

  • 18 January

    “The Voice of Mongolia 2020” шоу Азийн телевизийн наадмаас шагнал хүртлээ

    “Монгол HD” телевиз 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia 2020” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг” номинацийн шагнал хүртлээ. 2019 онд Малайз улсад зохиогдсон 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “Mongol HD” телевиз “The Voice of Mongolia”шоу нэвтрүүлгээрээ шилдэг энтертаймент нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацад шагнал хүртэж байсан юм. 2019он 2019 он Азийн телевизийн салбарын …

  • 17 January

    Японы уран бүтээлч Чихару Шиота

    Урлагийн сургуулийн лекцийн заал хөл тавих зайгүй болтлоо сурагчдаар дүүрчээ. Индэр дээр нэгэн даруухан эмэгтэй орчуулагчын хамт суух бөгөөд намуухан хоолойгоор зөөлхөн ярихад танхим анир чимээгүй болж бүгд түүнийг анхааралтай сонсоно. Энэ бол 2019 онд Hangzhou Fiber Art Triennial -д оролцон улмаар Хятадын Урлагийн академид уригдан лекц тавьж буй өрөг урлагийн бүтээлч (installation artist) Чихару Шиота. Энэ лекцийн үеэр өөрийн …

  • 15 January

    NETFLIX-ийн шилдэг цуврал “DARK” ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ

    NETFLIX-ийн шилдэг цуврал “DARK” ТВ8 телевизээр албан ёсны онцгой эрхтэйгээр тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна.  Германы шинжлэх ухаан-уран зөгнөлт “Dark” цуврал нь Баран бо Одар, Янтье Фризе нарын бүтээл. Гурван хэсгээс /season/ бүрдэх энэхүү цувралын эхний анги 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрч байсан юм. Сүүлийн анги 2020 оны зургаадугаар сарын 27-нд олны хүртээл болсон. Алдарт  цуврал нийт 26 ангитай. Цувралын үйл явдал …

  • 15 January

    АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд С. Чингүүн оролцоно

    АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жой Байдены тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болох аж. Энэхүү ёслолд Америкийн 74 сая хүүхдийг төлөөлж монгол хүү илтгэл тавихаар сонгогдсон байна. Энэ бол АНУ-ын Nickelodeon сувгийн “All That” шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн юм. Уг үйл ажиллагааг ирэх Ням гарагт 15.00 цагаас National Children’s Inauguration event болон You …

  • 15 January

    Ц.Энхманлай: Арми бол нийгмийг манлайлж, зөв зүгт чиглүүлж явдаг

    “Харанга” хамтлагийн ахлагч Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцлаа. -БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд “Харанга” хамтлагийн уран бүтээлчид хувь нэмрээ оруулах үүрэг хүлээлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Иргэнийхээ, эцэг хүнийхээ хувьд бидэнд санаа зовж, сэтгэл эмзэглэж явдаг зүйл их байна. Юунд гээч, өнөөгийн залуусын дийлэнх нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд маш нялцгай байгаад, үндсэрхэг …

  • 13 January

    Ч.Ундрам: Монгол Улс анх удаа Музейн тухай хуультай болно

    Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Музейн тухай хуулийн талаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.  -Музейн үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуулийн төслийг анх удаа УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хэдэн музей, ямар нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна вэ?    -Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын …

  • 11 January

    Б.Алтансувд: Би сонсголгүй гэдэг нь мөрөөдлөө үгүйсгэх шалтгаан бишийг ойлгосон

    “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг бид эчнээ танина. Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадалгүй, сонирхлоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхиогүй бөгөөд саяхан …

  • 7 January

    С. Чулуун: Соёлын салбарт бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно

    Монгол Улсын Соёлын сайд, академич С.Чулуунтай ярилцлаа. -Юуны өмнө танд шинэ оны мэнд дэвшүүлье. Та манай шинэ оны анхны дугаарын зочноор оролцож байна. -Монголын нийт ард түмэндээ шинэ оны халуун мэнд дэвшүүлье. Энэ жил бол монгол хүн бүрийн хувьд түүхэн жил юм. Одоогоос яг зуун жилийн тэртээ хөдсөн дээлтэй монголчууд маань туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулах их үйлсийн төлөө …

December, 2020

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

    Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор Монголын үндэсний олон …