Урлаг

October, 2018

  • 19 October

    Орон нутгийн театруудын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай болов

    БСШУСЯ Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон …

  • 17 October

    Б.Дэлэгдоржийн нэрэмжит улсын уралдааны гранпри шагналтанг таван сая төгрөгөөр урамшуулна

    Төв Халхын нэр бүжиг дэглээч, МУСТА Балжирын Дэлэгдоржийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан ирэх сарын 03-05-нд  Баянхонгор хотноо болно. Мэргэжлийн уран бүтээлчид, театр чуулгын бүжигчид, чөлөөт уран бүтээлч, бүжгийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутнуудын дунд болох уралдааныг аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Хөгжимт драмын театр, Б.Дэлэгдорж агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна. Уралдааныг Монголын бүжгийн …

  • 16 October

    “Нинжин сэтгэл”-ээс нинжин сэтгэлийг толидохуй

    Урлаг нийгмийн толь гэдэг. Тухайн улс орны хөгжлийг захын кино театр, түүхийн музей ороод л дүгнэчих боломжтой. Кино театрууд шил шилээ даран өнгөө зассаар байна. Харин байгаа хэдэн музей нь эхнээсээ хаалгаа бариад олон жил болж байгаа нь эмгэнэлтэй. Саяхан “Өргөө лазер синема”-д “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийв. Шинэ кино театраас техник технологийн дэвшил нэвт ханхална. Тухтай, саруулхан …

  • 15 October

    Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

    Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ.  Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус …

  • 15 October

    Жүжигчин С.Өлзийхүү “Нинжин сэтгэл”-ээр нийгмийг сэрээлээ

    “Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудад нээлтээ хийлээ. Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг СТА, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цагийн нэлээд чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь киног …

  • 12 October

    “Гамлет” монодрам үзэгчдийн хүртээл болно

     Уильям Шекспирийн эмгэнэлт “Гамлет” жүжгийг “Green entertainment”-ийн уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд Корпорэйт Конвеншн төвийн тайзнаа монодрам болгон үзэгчдэд хүргэхээр болжээ. Монодрамын ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд гол дүрд жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглох юм. Уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин болон “Green entertainment”-ийн уран бүтээлч 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Жүжгийн тасалбар 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд …

  • 12 October

    “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

    “Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр  Өргөө лазер синемад нээлтээ хийнэ. Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг …

  • 12 October

    Буриадын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд тоглоно

    Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин – Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан …

  • 12 October

    Дүрслэх урлагийн бүтээлүүдийг улсын санд худалдан авлаа

      Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу өчигдөр  2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулсан уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн …

  • 10 October

    Жүжигчин Т.Бархүүгийн гэрээр зочилсон тэмдэглэл

    Сүүлийн үед Х Түц продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм. Т.Бархүүгийнх гэдэг айлын үүдээр ороход классик загварын цагаан тавилга гэр гэрэлтүүлэн угтлаа. Харин үүдээ нээж зочноо хүндэтгэлтэйгээр урин залсан өрхийн тэргүүн гал тогооны өрөөндөө гал, тогоо, халбага нийлүүлэн зогсов. Тэрээр гэртээ ганцаараа байгаа хэмээн …

  • 9 October

    “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэгчдийн хүртээл болно

    “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-наас эхлэн Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчид, хүүхэд багачуудад толилуулна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг хүртсэн юм. Дашрамд дуулгахад “Урлагийн …

  • 4 October

    Биеннальд шилдгээр шалгарсан зураач М.Баярмагнайд 65 сая төгрөг олгоно

    Засгийн газрын  өчигдрийн ээлжит хуралдаанаар Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор  шийдвэрлэлээ. БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцон шилдгээр шалгарсан юм. Биенналь нь дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх …

  • 4 October

    Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

    Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” -ын дагуу энэ онд туурвисан бүтээлийг энэ сарын 01-22-ныг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт хүлээн авч шалгаруулан улсын санд худалдан авна. Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээл болох дуу, дууны …

  • 2 October

    “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно

    Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 10 сарын 6,7, 12,13,14-ны өдрүүдэд дахин тоглогдох гэж байна. Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч …

September, 2018

  • 28 September

    “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадам эхэллээ

    “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль УДЭТ-ын тайзнаа энэ сарын 26-нд Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгээр нээлтээ хийлээ. Тус фестивальд Монгол, АНУ, Солонгос, Якут, Тува, Болгар улсын уран бүтээлчид өрсөлдөж байна. Тэдний моно жүжгийн тоглолт ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Есдүгээр сарын 28-нд 11:00 цагт Тува “Инстадрама” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Айзаана Чулбак-оол, Найруулагч: Сузаана Ооржак Есдүгээр сарын 29-нд …