Монголын рок хамтлагууд Америкийн хөгжмийн наадамд оролцоно

АНУ-д болох гэж байгаа “South by Southwest” хөгжмийн наадамд оролцох Монголын инди рок хамтлагийн төлөөллийг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа. Дэлхийд тэргүүлэх хөгжмийн наадмын нэг болох  “South by Southwest”-д Монголын залуу хөгжимч дуучид анх удаа оролцох гэж байгаа аж.

 ️”Монгол, Америкийн залуучуудын жил-2019″-ийн ёслолын нэгд энэ наадам зүй ёсоор орно. Тиймээс Америкийн үзэгчид Монгол Улсын  залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхох түүхэн завшаан тохиож байна гэдгийг Элчин сайд онцлосон юм.

 

 

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …