Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Боссын босс” кинонд тогложээ

 “Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги удахгүй нээлтээ хийх гэнэ.

“Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ. Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаа С.Болд-Эрдэнэ тоглосон байна.

Анхны “Микроны босс” уран сайхны кино үзэгчдэд хүрээд гурван жил болсны дараагаар “Приусны босс” дэлгэцнээ гарсан. Харин энэ удаа жил гаруй хугацаа өнгөрснөөр гуравдугаар анги нь үзэгчдэд дахин хүрэх нь ээ.

 

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …