Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг гуравдугаар сарын 9-ний өдөр тоглохоор болжээ. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж байна.
Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оператта нь анх Вена хотод 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оператта нь өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогдож ирсэн. Харин Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургадугаар сарын 19-ний өдөр тоглогджээ.
ИОХАН ШТРАУСЫН “САРЬСАН БАГВААХАЙ” ДУУРЬ
- Ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар /СТА
- Ерөнхий зураач-Г.Ганбаатар /УГЗ/
- Ерөнхий удирдаач-Н.Туулайхүү/ УГЗ/
- Ерөнхий хормейстер-Н.Дашбямба
- Концертмейстерүүд-Б.Солонго /МУГЖ/, С.Номин, Б.Намуун, Ү.Уртнасан,
- Хөтлөх найруулагч-Б.Цэрэндаваа/СТА/
- Хувцасны дизайнер-Г.Оюун/СТА/ нар ажиллаж байна.
ГОЛ ДҮРҮҮДЭД:
Айзенштайн М.Даваадорж /СТА/, Б.Гомбо-Очир /СТА/
Розалинда Б.Энхнаран /СТА/, Ө.Уянга /МУГЖ/
Франк Л.Бүүвэйбаатар, Э.Бумхүү /СТА/
Орловский М.Дариймаа /СТА/, Ж.Энхмаа
Альфред Г.Шижирболд /СТА/, Д.Эрдэнэ-очир /СТА/
Фальк Л.Болдцэрэн, Э.Отгонбат
Блинд Г.Дашчанрав, Б.Мөнхбаяр
Адел Г.Энхнаран, Б.Одонзаяа
Ида Б.Одонзаяа, Г.Энхнаран
Фрош Б.Алтанхуяг /СТА/, С.Бат-Эрдэнэ /СТА/
Иван Х.Бямбарагчаа нар тоглоно.