Урлаг

December, 2018

  • 18 December

    “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим анх удаа бүрэн эхээрээ эгшиглэнэ

    Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг  12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна.    Тэртээ 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, …

  • 18 December

    Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа

    Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Тоглолтын хөтөлбөрт …

  • 15 December

    “Хүрэн морь” найраглал дэлгэцийн бүтээл боллоо

    Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн Монголын уран сайхны шинэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ.“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг “Хүрэн морь” найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээсэн байна. “Хийморь” кино энэ сарын 28-наас театруудаар гарна. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, …

  • 14 December

    “Ану хатан” кино Болгарын телевизээр гарна

    Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн бүтээсэн “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. “Ану хатан” түүхэн уран сайхны киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан усан доогуур зураг авч, “Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь Монголын кино урлагт дэвшил авчирсан” гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан …

  • 8 December

    “UB DANCE” чөлөөт бүжгийн наадмын шилдэг оролцогч Ч.Дөлгөөн дэлхийн аварга болов

    Тайваньд энэ сарын 01-02-нд болсон Taipei BBoy City тэмцээнд “Ub Dance” чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн Монгол Улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга шалгарчээ.Тус тэмцээн жил бүр дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог бөгөөд орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Нийслэл …

November, 2018

  • 30 November

    ОХУ-ын Сахад зураач Д.Булгантуяа “Өвөл якутаас эхэлдэг ” үзэсгэлэнгээ нээлээ 

    Якутын Саха хотын “Ургэл” арт галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Д.Булгантуяагийн “Өвөл якутаас эхэлдэг” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 28-нд нээлтээ  хийлээ. Тус галерейд зураачийн 12 бүтээл, гар утасны тусламжтай AR технологийн гайхамшгаар  нэвтрэн хөдөлгөөн болон дуутай хосолсон технологийг ашигласан таван  бүтээл тус тус дэлгэжээ. Үзэсгэлэнд Д.Булгантуяа зураачийн бүтээлүүдээс гадна Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл “Арьсан урлалын холбоо”-ны тэргүүн, зураач П.Батжавын бүтээлүүдийг толилуулж …

  • 29 November

    Д. Уранчимэг ELIA-гийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

    Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо буюу ELIA-гийн Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит  Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг сонгогджээ. ELIA нь анх 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 47 орны 350 урлагийн их сургууль, 300 мянга гаруй оюутны төлөөллийг сүлжээндээ нэгтгээд байна. ELIA-гийн сүлжээнд Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, БНЭУ, Катар улс, Сингапур, Малайз, Израйл, Тайвань, Монгол Улсын Урлагийн …

  • 23 November

    Олон улсын хөөмэйчдийн уралдаанд Монголын хөөмэйч Э.Баатаржав дэд байрт шалгарав

    ОХУ-ын соёлын яам, Хакасын Засгийн газартай хамтран олон улсын мэргэжлийн хөөмэйчдийн “Хай Мори” уралдааныг Абакан хотноо энэ сарын 16-18 нд зохион байгуулав. Тус уралдаанд хөөмэй өндөр хөгжсөн ОХУ-ын Тува, Уулын Алтай, Башкортостан, Саха Якут, Халимаг, Буриад, Монгол, Өвөрмонгол, Шинжан Алтай аймаг зэрэг есөн орны хөөмэйчид ур чадвараа сорив. Хоёр өдөр үргэлжилсэн тус наадмын төгсгөлд гала тоглолт болж, дүнгээ гаргахад тэргүүн …

  • 23 November

    “Театр студи”-ийн жүжигчинг сонгон шалгаруулна

    Д.Нацагдоржийн нэрэмжит, Улсын Драмын Эрдмийн Театр “Театр Студи”–ийн жүжигчинг сонгон шалгаруулахаар болсон байна. Энэхүү шалгаруулалтад мэргэжлийн урлагийн их дээд сургуулиудад жүжигчин найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг арваннэгдүгээр сарын 29-ыг дуустал УДЭТ-ын 05 өрөөнд бүртгэнэ. Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр багтах …

  • 22 November

    Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болно

    Зураач Чой.Ганбаатар “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ. Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Тайлан” үзэсгэлэн нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдийн дээжис болно. Тэрбээр сүүлийн таван …

  • 20 November

    Богд Жавзандамба хутагтын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

    Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь хосгүй үнэт үзмэрүүдээ дэлгэхээр болжээ.Энэ сарын 23-нд “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” нэртэйгээр үүдээ нээх үзэсгэлэнд  90 гаруй бүтээлийг сорчлон хүмүүст толилуулах юм байна. Музейн сан хөмрөгт хадгалагддаг бүтээлүүдээс Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг.  

  • 19 November

    “Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Лир ван” жүжгээрээ “Гранпри” хүртлээ

    Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран улс даяар зохион байгуулж байгаа тайзны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын уралдааны зүүн бүсийн шилдгээр “Саран хөхөө” театрын уран бүтээлчид шалгарлаа. Дорноговь аймагт 11 дүгээр сарын 05-наас 08-нд болсон орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг сорьсон бүсийн …

  • 17 November

    Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа

    Энэ жил нийслэлийн Соёлын төв өргөө үүсч байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор соёл урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт арга хэмжээг зохион байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг “Соёлын төв өргөө-30 жил” хүндэтгэлийн Гала тоглолтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулав. Тэрбээр хэлэхдээ …

  • 15 November

    Япон Улсын Токио хотноо Цөмөөхэйг тоглолоо 

    МБХСан, УДБЭТ, Комаки балет компани хамтран Цөмөөхэй тоглолтыг 2018 оны 10-р сарын 27,28-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгууллаа. Цөмөөхэй төслийн хүрээнд Монгол улсад тоглогддог тайз, декораци бүрэн хэмжээгээр засагдаж байгаа нь онцлох зүйлийн нэг байсан юм. Уг тоглолтонд МБХС-н тэргүүн Соёлын Элч, МУГЖ Д.Алтанхуяг, УДБЭТ-н гоцлооч МУГЖ О.Анужин, СТА Б.Саруул, СТА М.Од УДБЭТ-н бүжигчин Б.Төгөлдөр , Олон …

  • 14 November

    Оросын сонгодог хөгжим ДБЭТ-ын тайзнаа эгшиглэлээ

    Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр Манай улсад хүрэлцэн ирээд байна. Тусоркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньийн удирдлага дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа  арваннэгдүгээр сарын 6, 7 ны өдөр тоглолтоо хийлээ. Жавхдаст болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжигдсан сонгодог хөгжмийн үдэш мэргэжлийн өндөр түвшинд …