Монгол, Солонгосын балетчид хамтран “High Feeling” модерн балетын тоглолт толилуулна

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид БНСУ-ын “WISE” балет театрын бүжигчидтэй хамтран “High Feeling” модерн балетыг тоглох гэж байна. Хоёр орны уран бүтээлчдийн тоглолт дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд театрын 19:00 цагаас болно.

Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын “WISE” балет театраас 23 хүн хүрэлцэн иржээ.

“WISE” балет театр нь Солонгос улсад анх 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй балет тоглолтуудыг явуулдаг байгууллага юм.

“Нigh Feeling” хамтарсан модерн балетын тоглолт нь орчин үеийн шинэ шилдэг бүтээлүүдээс бүрдэж байгаа юм.

Тус тоглолтын онцлог бүтээлүүдээс дурдвал:

1. Les movement (Ким Юун Гёл-дэглэлт)

Энэхүү бүжгийн тавилт нь балет бүжгийн уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулан өрнөж буй үйл явдал, түүний мэдрэмжийг бүжигчид болон үзэгчдэд илүү ихээр таниулахыг эрмэлзсэн бугээл юм. “Les Movement” нь 2014 онд дэглэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тоглогдсоор байна. Мөн энэ хугацаанд бүжгийн дэглэлтийг нэлээдгүй шинэчилж бүжгийн хүнд элементүүдийг нэмсэн нь энэ бүтээлийг илүү сайн бүтээл болгосон.

2. Intermezzo (Жу Жэ Мэн)

Өчигдөр өнөөдрийн ялгаа үл харагдах нэг хэв маягын амьдралд өөрийгөө танихаа больтлоо мартаж хун хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлөөс зугтаж хуурамч зүйлруу тэмүүлж буй хүн болж хувирна

3.Utopia (Ким Сун Мин)

Wise балет театрын бүжиг дэглээч Ким Сун Мин нь энэ эргэх орчлонд хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх, аз жаргалтай амьдрах дэлхий ертөнц төсөөллийн ертөнцийг би болгож түүнээсээ санаа авч энэхүү бүтээлийг дэглэсэн.

4. Хюго Вера – “Диваажин энд байна” балетын хэсгээс

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …