Г.Содгэрэл: Олон улсын миссээр тодорч мөрөөдлөө биелүүллээ

Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” буюу бидний ярьж заншсан “Миссийн тэмцээн” 15 дахь жилдээ ӨМӨЗО-ы Манжуур хотод болсон билээ. “Манжуурын мисс-2018″ тэмцээний тэргүүн мисс Г.Содгэрэлтэй ярилцлаа.

-Монгол, Орос, Хятад улс оролцсон, олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн, дэд байрт Монгол Улсын гоо бүсгүйчүүд шалгарсанд баяртай байна. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтран зохион байгуулсан “Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Гоо бүсгүйн тэмцээн нь “Эрүүл, үзэсгэлэн, энхтайван, найрамдал” гэсэн уриан дор зохион байгуулагдсан. Гурван орны хэл, соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд Монголоос 15, ОХУ-аас 15, БНХАУ-аас 30 бүсгүй нийт 60 гоо бүсгүй оролцож, өөр хоорондоо оюун ухаан, гоо сайхан, авьяас, ур чадвараараа өрсөлдсөн.

-Тэмцээн хэдэн үе шаттай зохион байгуулагдсан бэ?
-Эхний өдөр үндэсний хувцас, усны хувцастай бүжгийн гараа гарсан. Дараагийн өдөр нь гоёлын даашинз, усны хувцастай алхаа гэсэн төрлөөр өрсөлдсөн. Ерөнхийдөө тэмцээн гурван үе шаттай зохион байгуулагдсан.

-Энэ тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв. Гурван улсын “Гоо сайхны элч”-ээр шалгарна гэдэг мэдээж том амжилт.  Багагүй хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан байх?
-Мэдээж, энэ тэмцээнд амжилттай оролцоно гэсэн итгэл дүүрэн байсан. Учир нь Монгол Улсаас оролцож буй баг бүрэлдэхүүн маань энэ тэмцээнд зориулж бүтэн 2-3 сарын бэлтгэл хийсэн. Тиймээс энэ амжилт дан ганц миний хичээл зүтгэлээр олдоогүй юм.

Манай баг хамт олны, тэр дундаа “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын хамт олон, “Ариунгоо үжин” ТББ, багш нар гээд олон хүний хамтын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн шингэсэн шагнал юм. Монгол Улсаа төлөөлөн ирж оролцсон 14 гоо охидын маань тус дэм их бий.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …