Морин хуурын чуулгын “Novel Melody” концерт болно

Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн “Novel Melody” концертод “Учиртай 3 толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг тоглох гэж байна.

Тоглолтын агуулга: “Учиртай дөрвөн толгой” сюит

Хөгжмийн зохиолч: Б.Дамдинсүрэн, Б.Смирнов

Сюитын найруулжуулга хийсэн: Д.Түвшинсайхан

Сюитын тайлбар: Монголын орчин цагийн театрын анхны том хэлбэрийн бүтээл Учиртай гурван толгой дуурийг Худалдаачин, Дагуулуулд, Бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган – Хоролмаа, Бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулжуулга хийн тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлэхээс гадна мэргэжлийн сургалттай их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн баяжилтыг нэмэгдүүлэхийг зорисон болно.

“Төгсгөлгүй” танго сюит

Хөгжмийн зохиолч: Х.Алтангэрэл

Сюитын тайлбар: “Төгсгөлгүй” балет нь ДБЭТ-ын захиалгаар 2014 онд бичигдсэн Монголын анхны танго балет юм.

ДБЭТ нь урын сангаа шинэчлэх зорилгоор залуучуудын хайр сэтгэлийг харуулсан орчин үеийн сэдвээр “Төгсгөлгүй” танго балет бичүүлсэн бөгөөд цомнолыг Ч.Мөнхзул бичиж, Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан байна.

 

Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн касс,  http://www.ticket.mn болон 1900-1800 үнэгүй хүргэж байна.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …