Урлаг

October, 2017

  • 16 October

    Ганцаардмал бүсгүйчүүдийн амьдралыг харуулсан зургууд

    Лос Анжелес хотын уран зураач Yaoyao Ma Van-ны ганц бие бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралыг харуулсан зургуудаас сонирхоцгооё. 

  • 13 October

    “Аадар” хамтлагийн цомгийн баяр болно

    Үе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard …

  • 13 October

    “НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно

    Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Хаана: Монгол бөхийн өргөө Хэзээ: 2017 оны 10 дугаар сар 20 Тоглолтын төрөл: Концерт Үргэлжлэх хугацаа: 150  минут Насны ангилал: 6+ Тасалбарын …

  • 13 October

    Зургаан орны уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн Урчуудын эвлэлд болж байна

    Монгол, Хятад, Франц, Герман, Итали, Испанийн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр Урчуудын Эвлэлд нээлтээ хийлээ. Долоон хоногийн хугацаатай үргэлжлэх уг үзэсгэлэнд Монголоос Ж.Гэрэл, Н.Орхон, Б.Нандин-Эрдэнэ, Д.Соёлмаа, Д.Баатарсүрэн, Г.Эрдэнэбилэг, Ц.Энхжаргал гэсэн уран бүтээлч оролцож байна. Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл, Хятад Францын урлагийн солилцооны нийгэмлэг болоод Туурай тамгат нутаг ХХК хамтран зохион байгуулжээ. Өөр өөрийн хэв маяг, утга санааг илэрхийлсэн уран бүтээлийг сонирхохоор …

  • 12 October

    Монголын уран бүтээлчид Москвагийн метронд амсхийв

    Дуурийн алдарт дуучин, жүжигчин, найруулагч, багш ЗХУ-ын ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн олон улсын уралдаан энэ сарын 13 буюу маргааш Москва хотноо болох юм. Энэ уралдаан дөрвөн жил тутамд нэг зохиогдох бөгөөд Лхасарана Линховоина-ын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааныг зохион байгуулсаар ирсэн билээ. Агуу П.Ганбат агснаас эхлээд Монголын залуу дуурийн дуучид энэхүү уралдаанд оролцож цаашдын уран бүтээлийн замаа засаж, …

  • 11 October

    Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг – 80 жил”-д урьж байна

    Үзэгч, сонсогч олныхоо сонорыг мялааж сонгодог хөгжмийн урлагийн “охь-дээж” болсон гайхамшигт бүтээлүүдийг хүргэх нэгэн үдэш энэ сарын 11-ний үдэш 19 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тохиох гэж байна. Тэрхүү “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтонд Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович гээд алдар суутай олон олон хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүд эгшиглэн дэлхийн …

  • 11 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Зүрхний хилэн” кино шагнал хүртжээ

    Өчигдөр Corporate Hotel & convention center-т болсон“Улаанбаатар” олон улсын   кино наадмын шилдэг түүхэн киногоор найруулагч Б. Тамирын  найруулсан “Зүрхний хилэн” уран сайхны кино шалгарчээ.  Тус киноны нээлтийн тов зарлагдаж киноны трэйллер цацагдаж эхлэх үед Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романаас сэдэвлэн хийж буй кино хэмээн андуурах хүмүүс  олон байсан. Киноны зохиолыг  найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн юм . …

  • 11 October

    Өөдлөхийн цагт ханиа алдах зовлон

    Өсөх цагт ижий ааваа алдах зовлон, Өөдлөх цагт ханиа алдах зовлон, Өтлөх үрээ алдах зовлон гэж Монголчууд бид хүмүүнд тохиох зовлонг илэрхийлдэг. Ирсэн зовлонг биеэр мэдрэн, тэвчиж тэсэн туулж яваа нэгэн бол “Номин Талст” хамталагийн дуучин Т.Дэлгэрмөрөн юм. Одоогоос хоёр жил гаруйн өмнө хайрт гэргийгээ алдсан дуучин маань тухайн үед Монголынхоо эмэгтэйчүүдэд зориулан “Эмэгтэйчүүдээ та бүхэнд нэгэн чухаг зүйлийн утгыг …

  • 11 October

    The VOICE оf Mongolia шоуны шүүгчид тодорлоо

    Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “The Voice” шоуг “Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан “Монгол ТВ”-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болсон. Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо …

  • 10 October

    Дуучин Т. Дэлгэрмөрөн: Бурхан та миний албыг дуусгаж өгөөч

    “Номин Талст” хамталагийн дуучин Т.Дэлгэрмөрөн одоогоос хоёр жилийн өмнө хайрт гэргийгээ сүүлчийн замд нь үдэж өгсөн билээ. Түүний гэргий хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчний өмнө хүчин мөхөстөж хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнээс хойш дуучин Т.Дэлгэрмөрөн охинтойгоо үлдэж сэтгэлээ хатамжлан өдийг хүрсэн билээ. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа нэгэн сэтгэл эмзэглүүлэм зургийг оруулсан бөгөөд тайлбарт ийн …

  • 10 October

    Улаанбаатар кино наадам энэ сарын 10-15-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран  “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмын хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус …

  • 7 October

    Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэл

    Энэ үгийг мэдэхгүй хүн байхгүй. Гагцхүү үүнийг тайлбарлан өгүүлэх хүмүүсийн бодол харилцан адилгүй. Хайрын тухай алдартнуудын хэлсэн ишлэлийг хүргэж байна. -“Бие бие рүүгээ инээмсэглэж бай, инээмсэглэл бол хайрын эхлэл юм” Тереза Эх “Хайр бол өөрийн аз жаргалаас илүү өөр нэгний аз жаргалыг чухалчлах сэтгэл юм” Америкийн зохиолч Жексон Браун -“Хүн амьдралдаа алдалгүй авч явах хамгийн чухал зүйл хайр юм” Одри Хепберн …

  • 4 October

    ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд амилна

    ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм. “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод УДБЭТеатрын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын …

  • 3 October

    Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолт хийхээр болжээ

     Дуучин Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолтоо нэнэ сарын 9-25-ны өдрүүдэд Ховд аймгийн сумдаар тоглохоор болсон байна. Тодруулбал, энэ сарын 9-нд Дарви, 10-нд Чандмань, 11-нд Дөргөн, 12-нд Мянгад, 13-нд Буянт, 14-нд Эрдэнэбүрэн, 15-нд, Ховд сум 16-нд Манхан, 17-нд Зэрэг, 18-нд Цэцэг, 19-нд Алтай, 20-нд Үенч, 21-нд Булган, 22-нд Мөст, 23-нд Мөнххайран, 24-нд дуут, 25-нд Ховд аймгийн төвд тоглохоор болжээ. Тэрбээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Монголд төрсөн минь …

  • 2 October

    Дуучин эгч дүүсийн “Сүүн залбирал” тун удахгүй

    Дуу хуурын өлгий нутгийн дуучин эгч дүүс гэдгээрээ олонд танигдаж, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа уртын дуучин Б.Наранцогт, “CLASSIC GEM” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар хамтарсан тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барихаар болжээ. Тиймээс бид Уртын дууч МУГЖ Чулуунцэцэгийн гарын шавь Б.Наранцогттой уулзаж цөөн хором ярилцлаа. -Сайн байна уу. Уран бүтээлийн сонин сайхан юу байна? -Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа,  энэ өдрийн мэндийг …